Хэрэглэгч AURA & HEX вебсайт, платформ, бүтээгдэхүүн болон үйлчилгээг ашиглахаас өмнө энэхүү нөхцөлтэй сайтар танилцаж, ойлгож, зөвшөөрсөн байна.
1. AURA & HEX-ийн үйлчилгээний танилцуулга
AURA & HEX нь Academy онлайн сургалт, дижитал сургалтын материал; Урлан бүтээл, лаа, ritual kit болон холбогдох бүтээгдэхүүн; Ritual хувийн үйлчилгээ; бэлэн болон захиалгат Talisman; Нийтлэл танин мэдэхүйн болон лавлах контентыг санал болгоно.
Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг авахаас өмнө холбогдох мэдээлэлтэй сайтар танилцаж, сонголтоо сайн дурын үндсэн дээр хийнэ.
2. Хэрэглэгчийн бүртгэл
Зарим бүтээгдэхүүн, сургалт, үйлчилгээг ашиглахын тулд бүртгэл үүсгэнэ. Хэрэглэгч үнэн зөв мэдээлэл өгч, нууц үгээ өөрөө хамгаалан, аккаунтаа бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй байх үүрэгтэй.
Эдгээр үүрэгт хайхрамжгүй хандсанаас үүссэн үр дагавар, хохирол, зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
3. Гишүүнчлэл
AURA & HEX нь сарын болон өөр хугацааны давтамжтай гишүүнчлэлийн үйлчилгээ санал болгож болно. Хэрэглэгч гишүүнчлэлийн эрхийн хугацаа дуусахаас өмнө үргэлжлүүлэхгүй байх боломжтой бөгөөд энэ тухай AURA & HEX-ийн админд ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Урьдчилан цуцлаагүй тохиолдолд гишүүнчлэл нь төлбөрийн нөхцөлд заасны дагуу автоматаар сунгагдана.
4. Academy
Academy сургалтын эрх нь тухайн сургалтын хуудсанд заасан нөхцөлөөр идэвхжинэ. Сургалт видео, текст, PDF, дасгал, даалгавар, шалгалт, live session зэрэг форматтай байж болно.
Зарим сургалтын хичээл хуваарийн дагуу үе шаттай нээгдэж болно.
5. Урлан бүтээгдэхүүн
Материал, хэмжээ, өнгө, үйлдвэрлэх болон хүргэлтийн хугацаа, ашиглалтын тайлбарыг тухайн бүтээгдэхүүний хуудсанд байршуулна.
Гар ажиллагаагаар бэлтгэсэн бүтээгдэхүүн нь вебсайтад байршуулсан зурагтайгаа бага хэмжээгээр ялгаатай байж болохыг хэрэглэгч зөвшөөрнө.
6. Ritual үйлчилгээ
Ritual нь бүтээгдэхүүн биш, хэрэглэгчийн захиалгын дагуу урьдчилан боловсруулсан хөтөлбөрөөр үзүүлэх үйлчилгээ юм. Үйлчилгээний агуулга, үргэлжлэх хугацаа, формат, бэлтгэл, үнэ, цуцлалтын нөхцөлийг тухайн хуудсанд тусгана.
Ritual үйлчилгээ нь хэрэглэгчийн амьдрал, эрүүл мэнд, харилцаа, санхүү болон бусад тодорхой үр дүнг амлахгүй, баталгаажуулахгүй.
7. Talisman болон Custom Talisman
Захиалгат талисманыг хэрэглэгчид зориулан тусгайлан боловсруулж, үйлдвэрлэж болно. Custom Talisman-ын төлбөр баталгаажсанаар захиалга баталгаажна.
Захиалгын дагуу үйлдвэрлэл эхэлсний дараа өөрчлөх болон цуцлах боломжгүй. Энэ нөхцөлийг захиалга хийхээс өмнө хэрэглэгчид тодорхой мэдээлнэ.
8. Оюуны өмч
AURA & HEX-ийн сургалтын видео, текст, PDF, зураг, график, брэнд, лого, сургалтын бүтэц, ritual script, бүтээгдэхүүний дизайн болон бусад бүтээл нь оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдана.
Оюуны өмч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, дахин борлуулах, тараах, нийтлэхийг хориглоно.
9. Агуулгын хариуцлага
AURA & HEX-д байршуулсан мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний агуулга нь эзотерик, оккульт, бэлгэдэл, зан үйлийн мэдээлэлд суурилна. Хэрэглэгч үүнийг өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, эргэцүүллийн хүрээнд сайн дурын үндсэн дээр ойлгоно.
Эдгээр мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, мэргэжлийн зөвлөгөө биш.
10. Үр дүнгийн баталгаа
AURA & HEX нь сургалт, Ritual, Talisman болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласнаар тодорхой орлого, харилцаа, эрүүл мэнд, аз, амжилт эсвэл тодорхой үйл явдал заавал бий болно гэж амлахгүй, баталгаажуулахгүй.
11. Төлбөр
Үнэ болон төлбөрийн нөхцөлийг бүтээгдэхүүн, үйлчилгээний хуудсанд ил тод байршуулна. Төлбөр амжилттай баталгаажсанаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах эрх үүснэ.
Хэрэглэгч төлбөр төлснөөр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
12. Хандалтыг хязгаарлах
Аккаунтаа бусадтай хуваалцах, зохиогчийн эрх зөрчих, бүтээгдэхүүн үйлчилгээг хууль бус үйлдэлд ашиглах, системд халдах, төлбөрийн залилан хийх, бусад хэрэглэгчид хохирол учруулах тохиолдолд AURA & HEX аккаунтын хандалтыг хязгаарлаж болно.
Энэ тохиолдлын төлбөрийн асуудлыг Төлбөрийн нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
13. Нөхцөлийн шинэчлэлт
AURA & HEX үйлчилгээг сайжруулах зорилгоор нөхцөлийг шинэчилж болно. Шинэ хувилбар вебсайтад нээлттэй нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.