Эрх зүй

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

AURA & HEX нь хэрэглэгчийн мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх болон хууль ёсны шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай хүрээнд цуглуулж, ашиглаж, хадгалж, боловсруулна.

Шинэчлэгдсэн: 2026.10.06

1. Үйлчлүүлэгчийн мэдээлэл

Хэрэглэгч нэр, и-мэйл, утас, хүргэлтийн хаяг, аккаунтын болон захиалгын мэдээлэл, сургалтын ахиц, гишүүнчлэл ба төлбөрийн төлөв, үйлчилгээний захиалга, илгээсэн хүсэлт, техникийн болон аюулгүй байдлын логийг шаардлагатай хүрээнд цуглуулахыг зөвшөөрнө.

2. Ritual болон Custom Talisman мэдээлэл

Ritual эсвэл Custom Talisman захиалах үед тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлчилгээг гүйцэтгэх, хэрэглэгчтэй харилцахад шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулж, ашиглаж болно.

3. Картын мэдээлэл

AURA & HEX нь картын бүтэн дугаар, CVV/CVC, PIN кодыг өөрийн мэдээллийн санд хадгалахгүй. Картын төлбөрийг эрх бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хариуцан боловсруулна.

Шаардлагатай тохиолдолд лавлагааны зориулалтаар картын төрөл, картын дугаарын сүүлийн дөрвөн цифр, payment reference, token reference хадгалагдаж болно.

4. Мэдээлэл цуглуулах зорилго

Мэдээллийг аккаунт ажиллуулах, сургалтын эрх удирдах, захиалга боловсруулах, төлбөрийн статус баталгаажуулах, хүргэлт зохион байгуулах, Ritual болон Custom Talisman үйлчилгээг гүйцэтгэх, сургалтын ахиц хадгалах, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх, залилан болон аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, хууль ёсны шаардлага биелүүлэх зорилгоор ашиглана.

5. Үйлчилгээ үзүүлэгчид

AURA & HEX нь hosting, database, authentication, video hosting, e-mail, delivery, analytics болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллаж болно. Хэрэглэгч холбогдох гуравдагч талын нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээг авна.

Мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд холбогдох үйлчилгээ үзүүлэгчид дамжуулж болно.

6. Аюулгүй байдал

AURA & HEX платформ SSL/HTTPS, authentication, access control, database security policies болон server-side payment processing зэрэг хамгаалалтын арга хэрэглэнэ.

Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгийнхээ аюулгүй байдлыг өөрөө хангана. Эдгээр мэдээллийг алдсанаас үүссэн үр дагаврыг хэрэглэгч хариуцна.

7. Хэрэглэгчийн хүсэлт

Хэрэглэгч өөрийн мэдээллийн талаар лавлагаа авах, алдаа засуулах, шаардлагатай тохиолдолд устгуулах хүсэлт гаргаж болно.

Хүсэлтийг энэ хуудасны доорх үйлчилгээ эрхлэгчийн тусламжийн и-мэйлээр илгээнэ.