Эрх зүй

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Энэхүү нөхцөл нь Academy, гишүүнчлэл, Artelier, Ritual, Talisman болон Custom Talisman-ын төлбөр, цуцлалт, буцаалтын харилцааг зохицуулна.

Шинэчлэгдсэн: 2026.10.06

1. AURA & HEX төлбөрийн төрөл

AURA & HEX нь Academy сургалтын нэг удаагийн төлбөр, гишүүнчлэлийн эрхтэй давтамжтай сургалтын төлбөр, Artelier бүтээгдэхүүний төлбөр, Ritual үйлчилгээний төлбөр, Talisman болон Custom Talisman захиалгын төлбөртэй байна.

2. Academy сургалтын төлбөр

Төлбөр амжилттай баталгаажсаны дараа сургалтын эрх нээгдэж, хэрэглэгчийн аккаунтад тухайн сургалтын хуудсанд заасан хугацаагаар идэвхжинэ.

Сургалтын эрх нээгдэж, аккаунт идэвхжсэн тохиолдолд төлбөрийг буцаахгүй.

3. Гишүүнчлэлийн давтамжтай төлбөр

Төлбөр амжилттай баталгаажсаны дараа сургалтын эрх нээгдэж, гишүүнчлэлийн хугацаанд дижитал контентод хандах боломжтой байна.

Гишүүнчлэл урьдчилан цуцлагдаагүй бол автоматаар сунгагдаж, төлбөр автоматаар төлөгдөхийг хэрэглэгч зөвшөөрнө. Эрх нээгдэж, аккаунт идэвхжсэн тохиолдолд төлбөрийг буцаахгүй.

4. Artelier бүтээгдэхүүний төлбөрийн нөхцөл

Бүтээгдэхүүний төлбөр төлөгдсөнөөр захиалга баталгаажна. Төлбөрт материалын зардал, үйлдвэрлэл, тээвэрлэлт, хүргэлтийн болон холбогдох бусад зардал багтсан болно.

Хэрэглэгч бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа захиалгатайгаа тулган шалгаж баталгаажуулна. Хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг буцаахгүй.

Захиалснаас өөр, эвдрэлтэй эсвэл доголдолтой бүтээгдэхүүн ирсэн бол тухайн бүтээгдэхүүний хуудсанд заасан хугацаанд AURA & HEX-т мэдэгдэнэ. Хүсэлтийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

5. Custom Talisman бүтээгдэхүүний төлбөр

Төлбөр төлөгдсөнөөр захиалга баталгаажна. Төлбөрт материалын зардал, үйлдвэрлэл, тээвэрлэлт, хүргэлтийн болон холбогдох бусад зардал багтсан болно.

Хэрэглэгчид тусгайлан зориулсан бүтээгдэхүүний дизайныг баталгаажуулсны дараа төлбөр буцаахгүй. Захиалгыг өөрчлөх тохиолдолд нэмэлт төлбөр төлнө.

Захиалснаас өөр, эвдрэлтэй эсвэл доголдолтой бүтээгдэхүүн ирсэн бол тухайн захиалгын нөхцөлд заасан хугацаанд мэдэгдэнэ. Хүсэлтийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

6. Ritual үйлчилгээний төлбөр

Төлбөр төлөгдсөнөөр Ritual үйлчилгээний захиалга баталгаажна. Судалгаа, бэлтгэл, материал, хэрэглэгдэхүүн болон холбогдох бусад зардал төлбөрт багтаж болно.

Хэрэглэгч үйлчилгээ авахаас хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзвал AURA & HEX бэлтгэл ажлын зардлыг суутгаж, үлдэх төлбөрийг буцаан олгоно. Цуцлах хугацааг тухайн үйлчилгээний хуудсанд заана.

Үйлчилгээний үр дүн хэрэглэгчийн хүлээлтээс зөрүүтэй байх боломжтой бөгөөд энэ үндэслэлээр төлбөр буцаахгүй.

7. Төлбөр буцаах нөхцөл

AURA & HEX-ийн буруугаас үйлчилгээ үзүүлээгүй, бүтээгдэхүүн нийлүүлээгүй, эсвэл AURA & HEX-ээс үл хамаарах шалтгаанаар захиалгыг биелүүлэх боломжгүй болсон бол хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөр буцаалтын асуудлыг шийдвэрлэнэ.

AURA & HEX-ээс үл хамаарах бусад шалтгаанаар төлбөр буцаахгүй.

8. Төлбөр буцаах хүсэлт

Хэрэглэгч хүсэлтдээ захиалагчийн нэр, бүртгэлтэй и-мэйл, захиалгын дугаар, гүйлгээний огноо, төлсөн дүн, буцаах болсон шалтгаан, шаардлагатай зураг болон нотлох материалыг хавсаргана.

Хүсэлтийг энэ хуудасны доорх үйлчилгээ эрхлэгчийн тусламжийн и-мэйлээр илгээнэ.

9. Төлбөр буцаах хугацаа

Буцаалтын хүсэлтийг хүлээн авсны дараа нөхцөл болон нотлох материалыг шалгаж шийдвэрлэнэ. Буцаалт зөвшөөрөгдсөн тохиолдолд дансанд тусах хугацаа нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон банкны боловсруулалтын хугацаанаас хамаарч болно.